Sunday, November 1, 2009

Job ad

                           Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн

                                    шинжээч сонгон шалгаруулна

Эрүүл мэндийн сайдын 2006 оны аравдугаар сарын 4-ний Журам батлах тухай

321 тоот тушаалын III хавсралтаар баталсан шинжээч сонгон шалгаруулх,ажиллуулах журам”-ын 2.2-т заасан дараахь шаардлагыг хангасан хүнийг шинжээчээр сонгон шалгаруулна.

a.Мэргэжлээрээ 10-aav дээш жил ажилласан

б.Мэргэжлийн зэрэг,эрдмийн болон боловсролын цолтой

в.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ,дүгнэлт өгөх багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн

г.Тасаг нэгжийн эрхлэгчээс дээш албан тушаал хашдаг, эрүүл мэндийн

байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлага бүхий

д. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй

е. Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх

Сонгон шалгаруулалтад орох хүмүүс дараахь материалыг бүрдүүлж 2006 оны аравдугаар сарын 26-ны дотор манайд ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх материал:

-          Өргөдөл

-          Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн I маягтаар/

-          Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлагдсан/

-          Шинжээчээр ажиллахыг дэмжсэн байгууллага эсвэл тэргүүлэх мэргэжилтэн хоёр хүний тодорхойлолт

-          Хоёр хувь зураг

Сайдын тушаал ЭМЯ-ны /www.moh.mn/ болон ЭМХҮТ-ийн /www.nchd.mn/ вэб сайтуудад тавигдсан болно.

Манай хаяг:

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв

Улаанбаатар-210648

Энхтайвны гудамж 13 Б

ШХ-187

Утас: 320738, Факс: 320633

No comments:

Post a Comment